Сөүлийн Итэвон дүүрэгт амиа алдсан залуус болон бусад хүмүүсийн орхин явсан, алга болгосон эд зүйлсийг спортын томоохон танхимд дэлгэн тавьсан байна. Гутал, цүнх, нүдний шил, тэмдэглэлийн дэвтэр, түрийвч, нэрийн хуудасны сав, өнгө өнгийн малгайнуудыг ширээ болон хивсэнцэр дээр тавьж, амиа алдагсдын ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байгаа юм.
Нэгэн эмэгтэй "Олчихлоо. Түүнийг гэж бодож байна" хэмээн хар хүрэм олоод тэврэн уйлсан байна. Дунд насны нэгэн эмэгтэй нөхөртэйгөө ирээд өвдгөө хүрсэн урт түрийтэй гутал олоод газар суугаад уйлжээ. Ихэнхдээ зөвхөн өрөөсөн гуталнууд л эгнүүлэн тавьсан байжээ.
Мөн гараа шохойдуулсан нэгэн залуухан эмэгтэй гээсэн гутлаа хайхаар танхим руу орсон байна. Тэрээр осол болох үеэр гудамжинд зогсож байгаад ухаан алджээ. "Олон хүний дунд шахцалдаад, амьсгаа боогдоод, ухаан алдаж байсан. Тухайн үед би үхэх нь л гэж бодож байлаа. Гэтэл нэг гадаад хүн над руу "Сэрээрэй!" гэж орилж байсан" гэв.
Танхим руу хохирогчдын ар гэрийнхэн хэд хэдээрээ орж, цагаан бээлий өмсөөд алга болсон эд зүйлсийг үзэж, өөрсдийнхийгөө таниад аваад явцгаажээ.
Өнгөрсөн бямба гарагт Хэлловины баярын үеэр Итэвонд болсон шахцалдааны улмаас 156 хүн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарч, Өмнөд Солонгос даяар гашуудал зарлаад байгаа юм. Амиа алдагсдын 26 нь гадаадын иргэн байсан юм.
Эх сурвалж: CNN
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0