“Монос хүнс” ХК-ийн цэвэр ашиг III улиралд өмнөх оны мөн үеэс 99 хувиар өсжээ
Хуваалцах:
img

“Монос хүнс” ХК-ийн  борлуулалтын орлого III улирлын байдлаар 24.6 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 66 хувиар нэмэгдсэн байна. Мөн цэвэр ашиг нь 2.6 тэрбум төгрөг болж, 99 хувиар өсжээ. Өмнөх улиралд буюу хагас жилд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 174 хувиар өссөн дүнтэй гарч байв.

Тайлант хугацаанд “MFC 2.0” үйлдвэрийн төслийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 15 хувийн биелэлттэй байгааг мэдээллээ. Энэхүү төсөл хөтөлбөр нь хуурай, шингэн хүнсний үйлдвэр болон оффисыг нэгтгэх зорилготой аж. Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж халуун, хүйтэн савлагаа болон биологийн идэвхт бүтээгдэхүүний савлагааг нэгэн зэрэг үйлдвэрлэх боломжтой болох юм байна. Ингэснээр үйл ажиллагаа өргөжиж, борлуулалтын орлого нэмэгдэнэ гэдгийг тус компани тодотголоо.

Үүнээс гадна “Монос хүнс” ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн арилжаа хаагдахад 0.89 хувиар буурч, 104.1 төгрөг хүрчээ. Хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 42.5 тэрбум төгрөг болоод байна.

“TDB Securities”-ийн судалгаагаар тус компанийн хувьцаа 2021 оны энгийн арилжааны дүнгээр 2.1 тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон нь “Топ-15” хувьцааны нэг болжээ. Мөн тайлант хугацаанд ногдол ашгийн өгөөж нь өмнөх оноос 0.3 нэгж хувиар өссөн бол нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь 100 хувиар өссөн гэж тооцоолсон байна

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img