Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Та яагаад эмгэнэл илэрхийлэхгүй байна вэ?
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабыг удирддаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабыг 2017 оноос хойш удирдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн шууд командлалд байдаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт зодуурын улмаас 21 настай байлдагч өчигдөр амиа алдлаа. Хэрэг гараад хоёр хоног болж байгаа ч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч маань одоог хүртэл ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭНГҮЙ, УУЧЛАЛ ХҮССЭНГҮЙ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн энэ хэрэг гараагүй юм. Түүнийг бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж байх хугацаанд цэрэг эрстэй холбоотой дараах хэргүүд гарчээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга аль ч хэрэг дээр, ган хийж ганц үг дуугараагүй билээ. Харин цэргүүдээр бүтээн байгуулалтын ажил хийлгэх талаар бол ярьж байсныг санаж буй биз ээ. 2017.08.28: Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 ангийн гурван байлдагч Ховд голд живж амиа алдсан . Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай/ нар 2016 оны хавар цэрэгт татагдаад байсан юм. 2017.08.04: Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа. 2017.08.27: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар 2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр усанд осолдож амиа алдав. 2019.01.22: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амь насаа алдсан. 2019.02.02: Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон. 2019.03.28: Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг Налайхын элсний карьер орчимд гарчээ. 2019.05.14: Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд оров. 2019.05.26: Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдав. 2021.02.07: Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхэний мэдээлж буйгаар амиа алдахаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьжээ. 2021.02 сард: Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдав. Бичлэг 2020 онд хийгдсэн гэдэг тайлбарыг салбарын сайд хийлээ.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img