Дэлхийн өнцөг булан бүрээс 300 гаруй монгол иргэн цахимаар гүйв
Хуваалцах:
img

Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж зохион байгуулсан 5 км-ийн цахим гүйлтэд 13 улсаас 32 багийн 173 гүйгчид Монгол, Англи, Шотланд, Ирланд,Франц, Австрали, Герман, Америк, Канад, Японы, Солонгос, Швед улсаас оролцсон бөгөөд тэд нас хүйс харгалзахгүйгээр 4-6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүн бүр 5 км зайг гүйж нийт гүйсэн цагаа нэгтгэн хүндээ хувааж багийн дундаж цагаа гарган цахим хэлбэрээр зохион байгууллаа. Багууд өөрийн гэсэн нэр уриатай байсан бөгөөд гүйлтээ орчин үеийн Страва болон бусад төрлийн апплекэйшн ашиглан хэмжиж дүнгээ гаргасан байна. Энэ бүхнээс харахад сонирхол, хүсэл тэмүүллээрээ холбогдсон Монголчууд хэрхэн тив дэлхий алгасан эвлэлдэн нэгдэж орон зай, цагийн зөрүүнээс үл хамааран хамтдаа нэг арга хэмжээнд оролцож болдогыг харууллаа.

Мөн жил бүрийн зургадугаар сарын 02-ны өдрийг Дэлхийн гүйлтийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулж Дэлхийн монголчуудын гүйлтийн сувгийн зохион байгуулсан цахим гүйлтэд 149 гүйгч нэг баг болж нэг өдрийн дотор 1212 км хамтдаа гүйжээ.

Дэлхийн өндөг булан бүрт оршин сууж буй гүйгч монголчууддаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.

 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img