Жендэрийн үндэсний хороо, МҮЭХолбоо санаачлан 2018 онд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын төслийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны талуудтай хамтран боловсруулсан. Энэ хүрээнд 2 аж ахуйн нэгж байгууллага сонгон авч үнэлгээ судалгаа хийгдсэний зэрэгцээ ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах загвар төлөвлөгөө, ажлын байрны жендэрийн мэдрэмжийг үнэлэх шалгуур үзүүлэлт зэргийг Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон, Ажлын албаны техникийн зөвлөх Т.Амгалан нартай хамтран боловсруулсан юм.
Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) 2022 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ажил олгогчдод тулгарч буй шинэ сорилтуудыг жендэрийн мэдрэмжтэй шийдвэрлэхэд шаардлагатай бодпогын шийдлүүдийг “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын төсөлд нэмж тусган сайжруулах, улмаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралд оруулж хэлэлцүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байгаа бөгөөд өнөөдөр холбогдох талуудын төлөөлөлд бодлогын төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Бодлогын төслийг Хөдөлмөрийн тухай хуультай уялдуулж сайжруулах ажилд Жендэрийн үндэсний хороо дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн эдийн засагч, Зөвлөх Т.Энхтуяа зөвлөн тусалж ажиллаж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0