УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн минимал хэрэглээ
Хуваалцах:
img

УИХ-ын гишүүн, УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ олон жилийн өмнөөс том мотортой, багтаамж ихтэй автомашинаас татгалзаж буйгаа зарлаж бага оврын жип автомашин унах болсон. Харин тэрээр унаагаа дахин сольж буй тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа,  "Миний хувьд УИХ-ын БХорооны даргын албаны машин унадаггүй улсад машин, жолооч хоёрыг хэмнэж хувийн унаагаар өөрөө бариад алба, амины ажлаа амжуулдаг. Бондгор бор тэргээ бүр багасгаж бага хөдөлгүүртэй(eko# nissan juke 1.0 хөдөлгүүртэй) машинаар солилоо. Төрийн албаныханыг хот дотор өндөр үнэтэй том жип( 4.0- с 5.7 хөдөлгүүртэй) машинаас татгалзаж төсвийн мөнгө хэмнэхийг уриалж өөрөө хувийн том оврын машинаасаа буугаад арваад жил боллоо. Энэхүү уриалгыг дарга нараас түрүүн ард иргэд талархан дэмжиж зөв зохист хэрэглээнд ( Минимал хэрэглээ) шилжиж байна. Зарим хүмүүс над руу утасдаад “ Аваргаа таныг жижиг машин унаж явааг хараад ичиж амьдрахаа болилоо” гэж хэлдэг. Баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэрэглээ өөр байх нь зайлшгүй харин татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулах үүний зэрэгцээ нийгэмд үргэлж зөвийн үлгэртэй байх ёстой." хэмээн бичжээ. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img