Налайх дүүргийн сурагчдын шинжилгээнд хар тугалга, хүнцэл илэрчээ
Хуваалцах:
img

Энэ сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт 15-16 насны 19 хүүхэд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байсан бөгөөд ЭХЭМҮТ-д, мөн тооны хүүхэд Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй тухай мэдээлсэн. Тухайн сургуулиас хүүхдүүдийг нэг дор хооллож, ундлаагүй, хичээлийн танхимын нөхцөл байдал хэвийн байсан хэмээн мэдээлсээр буй. Ямартай ч эхний байдлаар цусны шинжилгээгээр хүнцэл, хар тугалга илэрсэн байна. Одоо мэргэжлийн байгууллагууд тухайн бодисууд яагаад хүүхдийн биеэс илэрснийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Хар тугалга гэж юу вэ

Хар тугалга нь хүний бие огт байх ёсгүй хүнд металл. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр их бага хэмжээгээр хүний биед агуулагдахад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэр хэмжээтэйгээс шалтгаалан хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь өөр өөр байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээг 5 мгр/дл гэж зааж өгсөн байдаг. Үүнээс ихсэхэд сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг. Хар тугалга нь мэдрэлд хортой хүнд металл бөгөөд илрэх өөрчлөлтүүд нь мэдрэлийн системд өөрчлөлт оруулдаг. Гэхдээ дан ганц мэдрэлийн тогтолцоо гэж хэлж бас болохгүй цус багадалт, сонсгол муудах зэрэг физилиогийн өөрчлөлтүүд хүртэл гардаг.

Ер нь хар тунгалаг гадаад, дотоод орчны тоос, тоосонцор, нүүрсний утаанаас үүдэгтэй бөгөөд гол төлөв амьсгалын замаар дамжиж хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг гэтэл хүүхдүүд ялангуяа дулааны улиралд шороотой их нааддаг, тэр нь хар тугалга гэх мэт хүнд металлаар бохирдсон хөрс шороотой гараар дамжаад хоол боловсруулах, амьсгалын замаар давамгайлан хар тугалга нь дамжин ордог байгаа юм.

Хүүхдийн эрүүл мэндэд хар тугалга хэрхэн нөлөөлдөг вэ

Хар тугалга нь хүүхдийн эрүүл мэндэд нэлээд хүрцаар нөлөөлдөг болох нь тогтоосон байна. Хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвар(IQ) -тай нь шууд хамааралтай болохыг нотолсон байдаг. Хүүхдийн тархины эд эсүүд (нирон) нь маш эрчимтэй бүрдэж байдаг харин хар тугалгын нөлөөнд орж гэмтэх үхэх үед элэг гэх мэт зарим эрхтнүүд шиг нөхөн төлжих, ургах боломжгүй байдаг учир IQ д шууд нөлөөлдөг байна. Тиймээс хар тугалга цаашлаад гадаад орчны бохирдлоос хүүхдийг хамгаалах нь маш чухал асуудлын нэг болоод байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img