Бодь Даатгал ХК Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллаж эхэлллээ
Хуваалцах:
img

Монголын даатгалын тэргүүлэгчдийн нэг "Бодь Даатгал" ХК энэ оны есдүгээр сараас "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилтнуудын эрүүл мэндийг даатгах байгууллагаар сонгогдож хамтын ажиллагааны хүрээгээ тэллээ. Энэхүү 2 компанийн хамтын ажиллагааны зорилго нь харилцан хамтдаа хөгжиж, уул уурхай, даатгал, эрүүл мэндийн салбартаа төдийгүй улс орныхоо эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж хувь нэмрээ оруулах явдал юм.

Байгуулагдаад 30-аад жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа "Бодь даатгал" компани нь эрүүл мэндийн даатгалын салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд тур дундаа сүүлийн 10 жил ОУ-ын эрүүл мэндийн  даатгалын АХА компанитай хамтран ажиллаж, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг монголд нэвтрүүлснээр дотоодынхоо хэрэглэгчид тэр дундаа гадны хөрөнгө оруулалттай томоохон корпораци болон Монголын эдийн засагт нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч компаниудад хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

"Бодь даатгал" ХК-ийн хувьд "Оюу Толгой" төсөлтэй хамтран ажиллаж буй нь зөвхөн энэ удаагийнх биш бөгөөд Оюутолгой төсөл Монголд хэрэгжсэн цагаас эхлэн хамтран уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөрөнгө, ачаа тээвэр гэх мэт даатгалын томоохон эрсдэлүүдийг дэлхийн тэргүүлэгч давхар даатгалын компаниудын удирдлага дор оновчтой зохион байгуулсаар ирсэн.

Энэ удаа "Оюу Толгой" ХХК-ийн 4000 гаруй ажилчдын амь нас, эрүүл мэндийг даатгалд хамтруулж, тухайн байгууллагын нөхцөл онцлогт тохируулсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон төрлийн халамж болон нэмэлт хамгаалалтын хамт санал болгож нөхөн олговорын ач холбогдлыг ажилчин даатгуулагчдад аль болох өндөр үр ашигтай байлгахаар хамтран ажиллаж байна.

Дэлхийн чиг хандлага хүртэл сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, компаниуд ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудлыг нэн турүүнд тавьж бизнесийн чухал хэсэг болгон анхаарч үздэг болсноор эрүүл мэндийн даатгалын хувь жин хүртэл өсөхөд нөлөөлжээ. Оюу Толгой компани ч мөн адил Монголдоо хамгийн олон ажилтанаа даатгалд хамруулж байгаа нь Монголд Улсад үлдэх мөнгөн бус үр өгөөж төдийгүй хариуцлагтай компанийн жишгийг үлгэрлэн харуулж байна.

Бид Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж яваа төсөл болох Оюу Толгой компанитай энэхүү хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн дэлхийд тэргүүлэгч олон давхар даатгалын компаниудын олон улсын стандартад нийцсэн эрсдэлийн бодлого, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт арга технологи, ноу-хауг Монголдоо нэвтрүүлэн салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулан “Азид бүртгэлтэй ердийн болон амьдралын даатгалын компани болно” гэсэн алсын хараагаа эрхэм болгон ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img