П.Сайнзориг: Машин ачилтын журмыг үнэлэх ажлын хэсэг байгуулна
Хуваалцах:
img

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг  машин ачилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

    Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд иргэдийг бухимдуулж байгаа нэг зүйл бол машин ачилтын журам. Яг баталсан журам хэрэгжихгүй байгаа. Үүнээс үүдэн иргэдийн эд хөрөнгөд дураар халдаж байгаа юм биш биз дээ гэсэн зүйл ч байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээнд хууль сахиулагчийн шийдвэрийн дагуу ачилт явагддаг. Бид машин ачилтын  журмын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх ажлын хэсэг гаргаж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал гарахаар ажиллаж байна. Би өөрөө ажлын хэсгийг ахална. Ажлын хэсэг иргэдийн машиныг ачих тохиолдолд мэдээллийг хэрхэн хүргэх талд ажиллана. Цагаан хоолойгоор зарлах, утас руу нь залгасан төдий байдлыг болиулна. Аж ахуй нэгж байгууллагын татвар төлөлтийн мэдээлэл одоогоор надад алга байна. Журмын асуудлыг шинэчлээд ирсэн ч хэд хэдэн хуультай зөрчилдсөн зүйл байсан учир бид журмыг бүртгээгүй, буцаасан. Өөрөөр хэлбэл, авто зогсоол болон машин ачилттай холбоотой Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу парламентийн хүрээнд журмыг батлах ёстой. Хоёрдугаарт, иргэдийн үндсэн эрх чөлөөг зөрчихгүй байх ёстой. Эдгээр зөрчлийг засаж, дахин батлах зүйл ярьсан” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img