Замын хөдөлгөөн хаагдсанаас яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй боллоо
Хуваалцах:
img

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү жагсаал, цуглаантай холбоотойгоор Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас иргэд, жолооч нарт дараах анхааруулгыг хүргэж байна. 

Тус мэдээлэлд "Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдсан.

Үүнээс шалтгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна" хэмээн анхаарууллаа. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img