Одоо бид шинэ зорилтуудаа тодорхойлж, илүү эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхээр тэмүүлэхэд тохиромжтой цаг ирсэн байна. Тиймээс 2023 оныг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгоход туслах шийдлийг танилцуулья.
1.Гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийхийг нэн тэргүүнд тавиарай
Бид гэр бүл болон эрүүл мэнд хамгийн эрхэм болохыг маш сайн ойлгосон. Хичээл сургуулийг гэрээсээ зохицуулах хэрэгтэй болсныг эс тооцвол хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой болсон нь гайхалтай биш гэж үү? Шинэ амьдрал дасал болж ирэхийн хэрээр биечлэн эсвэл видео чатаар гэр бүлдээ үргэлжлүүлэн цаг зарцуулж байхаа бүү мартаарай. Тиймээс гэр бүлээрээ ууланд алхах эсвэл гэрийн ойролцоо дасгал хөдөлгөөн хийх зэргээр хамтдаа идэвхтэй байхын зэрэгцээ цагийг зугаатай өнгөрүүлж чадвал аль аль талаар ашигтай тусна.
2. Олон нийтийн цахим сүлжээний хэрэглээгээ багасгаарай
Технологи нь хоолны жор, дасгалын зааварчилгаа болон урам зориг хайрлах мэдээллүүдийг олоход туслах гайхалтай хэрэгсэл хэдий ч та тэнд байгаа сөрөг мэдээллээс өөрийгөө хол байлгаж, өөртөө эерэг өөрчлөлт авчрахад анхаарах хэрэгтэй гэдгийг санаарай. Сэтгэл түгших нь таны эрүүл амьдрах зорилгод саад болж болзошгүй. Тиймээс энэ жил утаснаасаа аль болох хол байж, бодит байдалд өөрийгөө зориулаарай. Гэр бүлийнхэн эсвэл найз нөхдөө урьж, хамтдаа дасгал хөдөлгөөн хийх нь хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжийг олгон таныг аз жаргалтай байлгахаас гадна оюун санаанд шаардлагатай амьд харилцааг бий болгоход тусална.
3.Ургамлын гаралтай хоолны дэглэм бариарай
Бүхэл үрийн бүтээгдэхүүн болон амтат төмс нь энергийн эх үүсвэр болсон маш сайн нүүрс ус агуулдаг ч булчингаа хадгалах, нөхөн сэргээхийн тулд сайн чанарын уураг шаардлагатай. Нүүр ус болон уураг нь хамтдаа байснаар дасгалын дараах төгс зууш болж чадна. Та завгүй, стресстэй байх үедээ хоосон илчлэгээс зайлсхийж, тэжээллэг хоол хүнсийг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таныг илүү урт хугацаанд цатгалан байхад тусална. Хамгийн гол нь хэрэв хоол хүнсэндээ зохих анхаарлыг хандуулаарай.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0