"Зуузуугийн найзууд" цуврал Казахстаны телевизээр гарч эхэлжээ
Хуваалцах:
img

Казахстан улсын үндэсний телевизийн хүүхдийн сувгаар "Зуузуугийн найзууд" хүүхэлдэйн кино гарч эхэлжээ.

Энэхүү төсөл нь 100 ангитай бөгөөд 2017 онд анхны ангиа цацсан юм.  

"Зуузуугийн найзууд" хүүхэлдэйн киноны эхний дуу гарч эхэлсэн цагаасаа Ютүб платформд 10 сая үзэлт авсан. Хоёр жилийн хугацаанд нийт 30 цувралыг гаргасан бөгөөд анги бүр нь зөвхөн Ютүб сувагт 100-750 мянган хандалт авжээ.

Тус хүүхэлдэйн киног "Амжилт Анимейшн" компани бүтээсэн юм. Тус студи 2015 онд "Мора" Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн киног хийж байсан билээ. Мөн "Чихэр ааруул" гэх Монголын анхны 3D олон ангит хүүхэлдэйн киног 2019 онд гаргасан байдаг

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img