“Жанжны мэргэн буудагч” тэмцээн болно
Хуваалцах:
img

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан "Монголын үнэн" сонины нэрэмжит "Жанжны мэргэн буудагч" буудлагын уламжлалт тэмцээн ирэх сарын 2-нд Техник спортын төвд болно. Жанжин Д.Сүхбаатар нь "Монголын үнэн" сониныг үүсгэн байгуулагч бөгөөд "Жанжны мэргэн буудагч" тэмцээн 1976 оноос эхлэлтэй билээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагийн 13:40 цагт Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтийн төвд болно. Тус тэмцээн нь шигшээ багийн тамирчдын хувьд олон улс, тив, дэлхийн чансаа өндөр тэмцээний нэгэн сорилго болж өгдөг томоохон тэмцээний нэг юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img