Яруу найрагч, зохиолч, судлаач П.Батхуяг агсны нэрэмжит шүүмжийн уралдаан зарлагджээ
Хуваалцах:
img

Нэрт зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуяг агсны нэрэмжит "Тайз, дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж"-ийн уралдаан зарлагджээ. "Энэхүү шүүмжийн уралдаан энэ жил нэрт уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч П.Батхуяг агсны нэрэмжит болж буйгаар онцлог" хэмээн зохион байгуулагчид онцолж байна.  Уралдааны дүн олон улсын театрын өдрөөр гарч шилдгүүдээ тодруулах аж. 

  Нэрт зохиолч, яруу найрагч П.Батхуяг нь 1990-ээд оны дунд үед утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, кино зохиол, утга зохиол судлал, шүүмж" гээд уран зохиолын бүхий л төрлөөр бичиж, бүтээл туурвилын гэгээн ертөнцөд ухамсарт амьдралаа зориулсан юм. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img