С.Мойлтмаа: Хүүхэд нь өвдсөн эрэгтэй ажилтан чөлөө хүсэхэд гайхдаг хандлага байсаар байна
Хуваалцах:
img

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн салбарт үүсэж буй агаарын бохирдолтой холбоотой шууд болон шууд бус зардал нь ажил олгогч болон ажилтнуудын аль алины хувьд мэдэгдэхүйц нөлөөтэй байна.

Тухайлбал, агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас хувийн хэвшилд ажилладаг ажилтан өвөлдөө 875 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгааны үр дүн гараад байгаа юм.

“Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй ажил таслалтаас хувийн хэвшилд үүссэн зардлын судалгаа”-ны тайлангийн онцлох үр дүнгийн талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Түншлэл хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаатай ярилцлаа.

-Агаарын бохирдол бизнес эрхлэгчид, ажилчдад хэрхэн нөлөөлж байгаа судалгааг хийх болсон шалтгаан юу вэ?
-НҮБ-ын Хүүхдийн сангаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй ажил таслалтаас хувийн хэвшилд үүссэн зардлын судалгаа”-ны тайланг гаргасан. Энэ судалгаа нь Монголд төдийгүй олон улсад агаарын бохирдол ба хувийн хэвшил буюу агаарын бохирдлыг арай өөр өнцгөөс харж хийсэн судалгаа болсноороо онцлог. Манай улсад анхдагч судалгаа болсон гэж хэлж болно.

skip-share

Уян хатан ажлын цагийн зохицуулалт байхгүй байгаа нь бүтээмж бууруулах, алдагдал хүлээх нөхцлийг бүрдүүлж байна

 

Ажил таслалт, ажлын бүтээмжийг мөнгөн дүнгээр тодорхойлох гэж зорьсон. Агаарын бохирдлын чиглэлээр олон улсад нэр хүндтэй эрдэмтэн Дэвид Варбуртоны удирдлага дор Зайгал судалгааны институци 13 компанийн 1330 хүнийг хамруулж судалгааг хийсэн. Судалгааны хязгаарлагдмал тал нь үндэсний хэмжээнд төлөөлөх чадваргүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод байршилтэй компаниудын мэдээлэлд тулгуурлан нөхцөл байдлыг тодруулахыг зорьсон.

НҮБ-ын Хүүхдийн Сан эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах чиглэлд ажилладаг. Тиймээс ч судалгаа эхлэхээс өмнө бид агаарын бохирдолд өртөлт бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйд илүү хүндээр тусдаг учраас энэ бүлэгт ажил таслах нөхцөл илүү үүсдэг байх гэсэн таамагтай байсан. Үр дүн үүнийг баталсан. Эдийн засгийн үр нөлөөг тооцохоос гадна жендерийн тэгш эрх болон ажил олгогч нар ямар бодлого баримтлах тал дээр нэлээд санаа авахаар үр дүнгүүд судалгаанаас гарсан.

-Судалгааны онцлох үр дүнгүүдээс танилцуулбал?
-Бага насны хүүхэдтэй эмэгтэй ажилчид ажлаасаа чөлөө авах, таслах, өөрөө өвдөх гэх мэт тохиолдол эрэгтэй ажилчдаас 1.6 дахин илүү байсан. Үүнд нийгэм, соёлын нөлөө ч бас бий. Нийгэмд эмэгтэй хүн үр хүүхдээ харах ёстой гэсэн хэвшмэл ойлголт байгаагаас үүдээд хүүхэд өвдсөн тохиолдолд эхнэр нь чөлөө авах, ажлаа таслах нь илүү байна. Компанийн хувьд ч мөн ялгаагүй хүүхэд нь өвдсөн гэвэл эрэгтэй ажилтан чөлөө хүсэхийг хэвийн биш гэж үзэж, гайхдаг хандлага байдаг. Ийм хандлагаас болоод эмэгтэйчүүд ямар ч чухал ажилтай байсан, нөхрөөсөө цалин өндөр авдгаас үл хамаараад чөлөө авдаг нь судалгаанаас харагдсан.

skip-share

Хүүхэд нь өвдсөн гэвэл эрэгтэй ажилтан чөлөө хүсэхийг хэвийн биш гэж үзэж, гайхдаг хандлага байдаг

 

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэбатаар удирдуулсан эдийн засагчид ажил олгогч өдөр тутам, жилд хэдэн төгрөг алдаж байгааг тооцох тооцооллыг уг судалгаагаар хийсэн.

Тухайн компаниудын сүүлийн таван жилийн ажил таслалттай холбоотой задгай мэдээллийг авч, агаарын бохирдлыг хэмжиж байгаа 15 станцын сүүлийн таван жилийн дататай харьцуулсан. Ингээд агаарын бохирдол ямар түвшинд хүрэхэд ажил таслалт нэмэгдэж байгааг харьцуулж үзсэн. Яалт ч үгүй агаарын бохирдол, PM2.5, PM10 тоосонцорын хэмжээ ихсэх тусам ажил таслалт нэмэгдэж байгаа харилцан хамаарал байна мөн ажилтан болон ажил олгогчоос гарах зардлыг мөнгөн утгаар тооцсон.

ӨВЧНИЙ УЛМААС ЧӨЛӨӨ АВАХАД АЖИЛТНУУД АЙДАСТАЙ БАЙГАА НЬ ПРОЦЕССЫН ОЙЛГОМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮДЭЛТЭЙ

-Ажилтнууд хэдийгээр эрүүл мэндийн шалтгаантай байсан ч бүтэн өдрийн чөлөө авч чадахгүй байна гэсэн байсан.
-Ажлаа тасална, чөлөө авна гэдэг ажилтнуудад айдас, болгоомжлолыг бий болгож байна. Энэ нь нэг талаараа ажлаа бодож байгаа сайн талтай боловч, том утгаараа ажил амьдралын тэнцвэрийг хаа хаанаа ойлгоогүй нь чөлөө авах, үр хүүхдээ харах, өвдөх нь алдаа, гэм зэм, буруу зүйл мэт хандахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл, ойлгомжгүй байдал айдсыг бий болгож байгаа хэрэг. Ажил олгогчоос ажилтнуудад ямар эрх үүрэг байгаа талаар дотоод журамдаа тусгаагүй, мэдүүлээгүйгээс үүдэж ойлгомжгүй байдал үүсэж, хэрхэн хаана хандах, хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй. Зарим байгууллага ажилтнаа өвдсөн тохиолдолд ээлжийн амралтаас нь суутгаж тооцох, цалингүй чөлөө олгох явдал түгээмэл ажиглагдсан.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img