3 жил
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд шилжүүлжээ.
Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй байгаа юм. “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныханд даалгажээ.
Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа амаргүй цаг үeд энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож, тус эмнэлгийг улсын өмчид буцаан авч зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй хэмээн Шадар сайд онцолж хэллээ.
Иймд тус эмнэлгийн өмчийн асуудлыг эцэслэж, цаг алдалгүй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлага тулгарч байгаа учраас холбогдох саналыг боловсруулж УОК-ын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Ганбат, Шадар сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан нарт үүрэг болгожээ.
Тодруулбал, “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 200-300 ортой, 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111