Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх Зэв залуусын нэгдэл төрийн бус байгууллага, БНСУ-ын иргэн Ким Кю Ёл нар нийгмийн хариуцлагын хүрээнд, орон нутагт соёл, урлагийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн студийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Завхан аймгийн Алдархаан суманд хандивлалаа.
Завхан аймгийн Алдархаан суманд өнгөрсөн онд 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн 60 сурагч морин хуурын хөтөч багшаар суралцсан юм. Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг, соёлын биет бус өв болох морин хуур хөгжмийг хойч үедээ өвлүүлэх, уламжлуулах, соёл урлагийг хөгжүүлэх зорилготой тус суманд орчин үеийн студийн бүрэн тоног төхөөрөмж хандивласнаар багш, сурагчдад олон боломж нээж өгч байна.
Ташрамд дурдахад, Зэв залуусын нэгдэл ТББ нь иргэдийг аливаа зөв хандлагад уриалах, ашгийн төлөө бус байгууллага юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0