Анх удаа газраар тээвэрлэсэн Монгол нооруулыг Итали улс хүлээн авлаа
Хуваалцах:
img

Одоогоос  20 хоногийн өмнө буюу энэ сарын 2-ны өдөр Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэх үйл явдал болсон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ.

“Ханбогд кашмер” компани өмнө нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж байсан бол ийнхүү газраар тээвэрлэснээр асар их цаг хугацаа хугацаа хэмнэсэн байна. 

Италид хүрсэн 20 тонн ноолуурын 10 тонн нь стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй юм байна. 

 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img