Могойд хатгуулвал яах вэ?
Хуваалцах:
img

Могойг хүн болгон мэддэг ч хортой, хоргүйг нь ялгаж танихгүй нь түлхүү. Могой болгон амнаасаа хортой шүүс ялгаруулдаг боловч хортой могойнх хүний эрүүл мэнд амь насанд аюултай хоруу чанартай байдаг. Ер нь ямар ч төрлийн могойг цочоосон нөхцөлд л хороо ялгаруулж хазах, эсвэл чангаар боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг байна. Тиймээс могойтой санамсаргүй тааралдсан, биеийн аль нэг хэсгээр гулсан явж байлаа гэж бодоход бүх хүчээ дайчлан биеэ хурааж, огт хөдлөхгүй байснаар аюулыг гэтэлнэ. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог. Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойд хатгуулсан үеийн шинж тэмдэг хатгасан могойн том, жижиг болон биед нэвтэрсэн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг байна.  Тиймээс анхны тусламжаа зөв үзүүлэх нь цаашдын эрсдлээс хамгаалж чадна.

Сүүлийн үед амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан могойд хатгуулах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа аж. Тиймээс аялал зугаалгаар явахдаа анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулж зөвлөмж гаргажээ. 

Гэмтэл зөвлөмж

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img