Л.Мөнхтүшиг: Одоогоор хилээ харилцан бүрэн нээх боломжтой орнууд нь ОХУ, Турк, Казахстан
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн хилээ шат дараатай нээхээр төлөвлөж байгаа юм. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа. 

-Тавдугаар сарын 1-нээс эхлэн хилээ шат дараатай нээнэ гэсэн. Хил нээх бэлтгэл ажил ямар шатандаа байгаа вэ? 
-Засгийн газар, УОК-ын зүгээс ирэх тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын хилийг шат дараатай нээх урьдчилсан шийдвэр гарсан. Гадаад харилцааны яам чиг үүргийнхээ хүрээнд хилийг нээх, хаах, хилийн дэглэмийг нарийвчлан тогтоох асуудлыг дипломат шугамаар нөгөө улстайгаа тохирдог. Өнөөдөр цар тахлын улмаас гадаадын улс орнууд хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан горим хэвээрээ үргэлжилж байна. Жишээлбэл өнөөдрийн байдлаар дэлхийн 116 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан. Тавдугаар сарын 1-нд хил нээхтэй холбоотой шийдвэрийн хүрээнд ГХЯ дэлхийн улс орнуудын хилийн дэглэм, манай улс аль улстай хилээ нээх вэ гэсэн нарийвчилсан судалгаагаа саналын хамт энэ сардаа багтаан УОК-т танилцуулна. Энэ хүрээнд ГХЯ, Зам тээврийн яам, ИНЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих вэ, энэ ондоо жуулчдыг хүлээж авах уу, авах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих вэ зэрэг судалгааг гаргана.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн тусгай үүргийн нислэгийг тогтмол хуваарьтай энгийн нислэгт шилжүүлэхээр яригдаж байна. Хил нээхтэй уялдах учир аль чиглэлд нээж тогтмол хуваарьтай нислэгт шилжүүлэх асуудлыг Зам тээврийн яам, ИНЕГ, авиа компаниудтай зөвлөлдөж байгаа юм. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img