Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 06 дугаар сарын 26-ний 21 цагийн үед Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой өвчтөн иржээ. Тухайн өвчтнийг тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэж, аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.
1. Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлалаа.
2. Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлав.
3. Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02 цагаас 6 хоног түр хориглов.
4. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон, тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг даалгав.
5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахыг чиглэл болголоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0