Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлууллаа. Тухайлбал, манай улсын эмнэлэгт хэвтэлтийн түвшин Дэлхийн дундажаас 4 дахин их, Эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудаас 2 дахин их байна.
Иргэдийн дунд эмнэлэгт сувилгаа хэлбэрээр хэвтэн эмчлүүлэх сонирхол маш их, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт хангалтгүй байгаа тул бодлогоор амбулаторийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэн заавал эмнэлэгт хэвтэх бус өдрийн эмчилгээний түүх нээлгэж эмчилгээ хийлгэх, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэх, амбулаториор мэс ажилбар хийлгэх зэрэг тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0