Бурхан Буудай хайрхныг төрийн тахилгат уул болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
Хуваалцах:
img

Говь-Алтай аймаг буюу Хантайшир уул аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 1, 2-ны өдөр үргэлжилж байна. Түүхт ойн баяр наадамд алтай нутгаас төрсөн хүмүүс зорин очиж баяр наадам өргөн дэлгэр болж байна.
Улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдээ уяачид сойж, улсын аварга, арслан, заан, харцага, начин цолтон тэргүүтэй хүчит 256 бөх зодоглолоо.

Баяр наадмын нээлтэд Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан Буудай хайрхныг төрийн тахилгатай болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарсныг наадамчин олонд дуулгав.

Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсда

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img