Ажиллахад таатай Азийн шилдэг 10 компанийн нэгээр Мобиком Корпорацийг онцлов
Хуваалцах:
img

Азийн бизнесийн удирдагчид, гүйцэтгэх захирлууд болон бусад шийдвэр гаргагчдын манлайлал, амжилтын түүхийг хуваалцдаг CEO Insights Asia сэтгүүлээс Мобиком Корпорацийг 2023 оны ажиллахад таатай азийн шилдэг 10 компанийн нэгээр онцоллоо.

Энэтхэгт төвтэй CEO Insight Asia сэтгүүл нь долоодугаар сарын дугаараа “2023 оны Азийн онцлох” сэдвээр гаргаж, Азийн 5 компанийн удирдлагыг урьж оролцуулжээ. Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима компанийнхаа үүсгэн байгуулагдсан түүх, компанийн соёл, талент менежмент, ажилтнуудын сургалт хөгжлийн бодлогын талаар нээлттэй ярилцсан байна. Тэрээр ярилцлагадаа хүний нөөцийн бодлоготой холбоотой дараах зүйлсийг онцолжээ. Үүнд:

  • Эрүүл, аюулгүй, ая тухтай ажлын орчныг бий болгож, олон төрлийн сургалт, коммунитигээр дамжуулан ажилтнуудаа хөгжүүлдэг;
  • Долоо хоногт 1-2 өдөр зайнаас ажиллах, жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, компанидаа ажилладаг эмч, сэтгэл засалчаас биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн;
  • Дотооддоо өөр өөр ажлын байрнуудад сэлгэн ажиллаж, карьераа өсгөх боломжийг нээлттэй олгохоос гадна компанидаа Аgile арга барилыг хэрэгжүүлж байгаа талаараа дурджээ.

CEO Insights Asia сэтгүүлийн редакц, шинжээчдийн баг 240 гаруй компаниас 2023 оны ажиллахад таатай Азийн шилдэг 10 компанийн жагсаалтыг гаргасан байна. Цаашилбал, Мобиком болон бусад азийн компаниудын хурдацтай тэлж буй технологийн зах зээлд оруулж буй хувь нэмэр, удирдлагынх нь мэдлэг, ур чадвар, туршлагад үндэслэн, “2023 оны Азийн онцлох” дугаараа эрхэлснээ бичжээ.

Та энэхүү дугаарыг ЭНД дарж, харгалзах мэдээллийг бөглөн онлайнаар уншаара

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img