Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан баг хамт олон Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 километрийн зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостийг илрүүлж, тус тус татан гаргалаа.
Татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болгожээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0