Ямагт анхдагчдын нэг байсаар ирсэн “ГОВЬ” ХК анхны ноолууран гутлаа урлан хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ. Олон улсад монгол ноолуурын чансааг таниулж, дэлхийн хэрэглэгчдийн дунд ноолуурын загвар болон чанарын шуугиан ам дамжин тарж байгаа энэ цагт ГОВЬ дахин нэг шинэ бүтээлийг урлаж олныг гайхшируулаад байна.
Ноолуураар зөвхөн цамц, өмд л урладаг гэх хэвшмэл ойлголтыг ГОВЬ-ийнхон эвдэж, бүтээгдэхүүний сонголтыг арвижууллаа.
ГОВЬ шинэ бүтээгдэхүүнийхээ кампанит ажлыг "Better for feet, Better for nature" буюу хөлд таатай байгальд ээлтэй сонголт гэх консепттой гаргахыг зорьсон хэмээн тус компанийн бүтээлч сэтгэлгээтэй залуус онцолж байсан юм. Мөн “cashmere sneakers” нь агаарын солилцоог бүрэн хангадгаараа давуу талтай бөгөөд "амьсгалдаг гутал" ч гэж тодорхойлж болно.
Түүнчлэн уг бүтээгдэхүүн нь эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийнхэнд тохиромжтой бөгөөд амьдралын алхам бүрд зохицох сонголт байж чадна хэмээн ГОВЬ-ийн дизайны хамт олон тодотгожээ. Магадгүй загварын салбарт трэнд болж буй “цагаан кет”-ийн орыг ч залгамжилж мэдэх юм.
ГОВЬ-ийн “Cashmere Sneakers”-ийн давуу талууд:
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0