Евгений Пригожин хувийн онгоцтойгоо осолдож амиа алдлаа
Хуваалцах:
Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт хувийн нисэх онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсан байна. Тэдний дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсныг Оросын нислэгийг удирдах газар мэдээлжээ.
Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд мөн Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ. Гурван нисгэгч, долоон зорчигчтой онгоц өчигдөр Москвагаас Санкт-Петербург хотын чиглэлд нисэж яваад нийслэлээс хойд зүгт 100 км орчим зайд осолджээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0