Хариуцлага алдсан дарга нарыг ажлаас чөлөөлөв
Хуваалцах:
img

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөр буюу энэ сарын 03-ны өдөр Covid-19 халдвараар өвчилсөн 35 настай иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.  Тэгвэл уг асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй эмнэлгийн гурван даргыг ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан байна. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга  хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгожээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img