11 сар
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын бусад гишүүд Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явц болон Булганхангай шинэ суурьшлийн бүсийн инженерийн дэд бүтэц,зам талбайн тохижилт, Цэцэрлэгт хүрээлэнгийн танилцуулгыг сонслоо. Архангай аймгийн хувьд 60 га талбайд шинэ суурьшлийн бүс байгуулахаар төлөвлөж, ажлаа эхлүүлээд буй.
Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 300 ортой шинэ барилгыг барьж, барилгын ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус барилга нь 13800 м2 талбай бүхий таван давхар, Хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, Амбулаторийн тасаг, Халдварт сүрьеэгийн тасаг, Ариутгал угаалга, Хүчилтөрөгч, Уурын зуух, Дэд өртөө, Дизель станцын барилга гэсэн найман блокоос бүрдэж байгаа аж. Тус эмнэлгийн нийт төсөвт өртөг нь 25.2 төгрөг бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй.
Булганхангай суурьшлын бүсийн 40 га талбайн бүтээн байгуулалтад, 129 айлын амины орон сууц, 8 байршилд 1500 айлын орон сууцны газар олгогдоод байгаа бол Хүүхэд, залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 640 хүүхдийн сургууль, 150, 240 хүүхдийн цэцэрлэг зэрэг барилгуудын зураг төслийн ажил хийгдэж эхэлжээ. Мөн Монголын түүх соёлын музейн цогцолборын барилга, Зооноз өвчин судлалын төв , Улсын бүртгэл хэлтэс газар байгууламжийн зураг төсөл нь хийгдэж байгаа талаар танилцууллаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0