Төмөр сэнтий дэх Pandora
Хуваалцах:
img

Өвөл айсуй... Түүнийг дагах хойд зүгийн жихүүдэс хүргэм хүйтэн салхинаас урьтан шууданч хэрээ сэрэмж сэргээх мэдээ авчрав. Долоон хаант улс дайн тулаан, урвалт, хэрцгийллийн ээдрээтэй тавилантайгаа хэдийн эвлэрсэн ч тэнгэрийн хаяанд шинэ холбоотон тодрон харагдана. Гоёмсог хийцээрээ алдартай үнэт эдлэлийн Pandora брэнд “Game of Thrones” цувралаас сэдэвлэсэн шинэхэн коллекцоо дэлгэх гэж байгаа нь тэр.

Гар урлал, нарийн хийцээрээ тренд бүтээгч Pandora брэнд нь поп соёлын томоохон бүтээлүүдтэй хамтрал хийдэг. Харин энэ удаагийн цоо шинэ коллекцоороо “Warner Bros Inc.”-тaй албан ёсоор хамтран “Game of Thrones”-н баялаг ертөнцөөс санаа авч бидний хайртай цувралд хүндэтгэл үзүүлсэн бүтээлээ задалж байна. Pandora-н шинэ цуглуулгын нарийн хийц бүхий сэтгэл татам гоёлууд таныг Долоон хаант улс руу шууд хүргэх болно.

Цувралын мөн чанарыг тусгахын тулд хэсэг бүрийг онцгойлон гар аргаар бүтээв. Хагарч буй лууны өндгөн дотор гялалзсан циркон шигтгэсэн чарм, 14 каратын алтаар бүрсэн Targaryen титэм бүхий бөгж, House Targaryen болон House Stark-г дүрсэлсэн бугуйвч, 14 каратын алтан бүрмэл луутай чарм, ногоон чулуу шигтгэсэн хааны сэнтий зэрэг гүн гүнзгий утга учрыг агуулсан гайхалтай загваруудыг гаргажээ. Мөн 2 өнгө хосолсон Мурано Лууны чармаар Game of Thrones ертөнцийн сайн муу талыг харуулсан байна. Энэ бол шүтэн бишрэгчид өөрсдийн төсөөлөл, хүсэл сонирхлыг бардам зүүх төгс хэлбэр юм.

Тиймээс та Stark, Lannister, Targaryen аль нь ч бай хаан ширээний тоглоомын ид шидээр өөрийгөө чимэх боломжийг бүү алдаарай.

Westeros-ийн ертөнцийг загварлаг чамин байдлаар хүлээн авна уу.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img