Израиль дахь монголчуудыг нутаг буцааж магадгүй тул бүртгэж эхэллээ
Хуваалцах:
img

Израильд үүсэж буй нөхцөл байдал хүндрэх тохиолдолд тус улсад байгаа иргэдийг нутаг буцаах нөхцөл үүсэж болзошгүй тул бүртгэж эхэлжээ.

Ингэхдээ тус улсад төлөөллийн газар байхгүй учир иргэдийн мэдээллийг Турк улсын Анкара дахь Монголын элчин сайдын яам бүртгэх бөгөөд Израиль дахь монгол иргэд харилцаа хийж, нэг бүрчлэн бүртгүүлэх юм байна.

Түүнчлэн хэн нэгэнд ямар нэг тусламж хэрэгтэй бол бусдадаа хандах, гадуур гарахгүй байх, түгшүүрийн дохио дугарангуут тайван явж хоргодох байр руу орох, нэг нэгэндээ туслах, утасдаж ярьж хөөрөх, хоол хүнсээ базаахыг анхаарууллаа.

Израиль улсад 200 гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img