Олон нисэх онгоцны буудлууд байдаг ч үзвэр үйлчилгээ, зугаа цэнгэлтэй цогц буудлууд бараг байдаггүй. Duty Free дэлгүүр, үнэтэй, үргэлж тааламжтай байдаггүй кофе бүхий кофе шопууд, гарах гарцын дэргэдэх суудлууд л байдаг. Бодит үзмэр мэт харагддаг хамгийн сонирхолтой, үзэсгэлэнтэй нисэх онгоцны буудлуудын танд танилцуулъя.
Qatar Airways-ийн төв нь маш том тул терминалуудын хооронд цахилгаан галт тэргээр явдаг бөгөөд та нисэх онгоцны буудлаар тусгайлан аялал захиалж болно.
Гэхдээ гол зүйл бол бүх төрлийн рашаан сувиллын цогцолбор болон урлагийн бүтээл бүхий бизнес лоунжууд юм. Доха нисэх онгоцны буудал нь музейн дурсгалт газруудын нэг болсон бөгөөд зураач Урс Фишерийн дэнлүүний дор долоон метр өндөр баавгайн бүтээл байдаг. Баавгай нь явах хэсгийн үүдний танхимд байрладаг бөгөөд тэнд орчин үеийн урлагийн объектууд бас давхар оршиж байна.
Агааржуулагч нь 24 цагийн турш ажиллаж байх тул цөлд байрлах нисэх онгоцны буудалд та санаа зоволтгүйгээр тав тухтай байж болно.
Персийн буланг үзэхийн тулд Абу Даби руу аялах нь танд хамгийн хямд өртөгтэй сонголт байх болно. Гэхдээ тус онгоцны буудал нь Эмират дахь нийслэлийн нисэх онгоцны буудлыг хажууд бол жижиг юм.
Абу Даби нисэх онгоцны буудал дээр таны хийж чадах гол зүйл бол амралт юм. Терминалуудад рашаан сувиллын үйлчилгээ үзүүлдэг гурван амралтын өрөө байдаг. Хэрвээ танд дамжин нисэх нислэг нь дор хаяж 4 цаг байгаа бол онгоцны буудал доторх аяллыг захиалаарай.
Нисэх онгоцны буудлаас гарах 1-р гарц дээр гольфийн клуб байдаг. Хэрэв танд цаг зав бага байгаа ч өөрийгөө ямар нэгэн зүйлд завгүй байлгахыг хүсэж байвал энэ нь хэд хэдэн клуб сонгож болно. Олигархи шиг мэдрэмж авах сайхан завшаан юм шүү.
Тансаг рашаан, сувилал, өндөр хурдны интернет гээд энд байхгүй юм гэх байхгүй байх. Дубай нисэх онгоцны буудал нь Emirates болон FlyDubai авиа компаниудын өлгий нутаг бөгөөд та эндээс дэлхийн аль ч улс руу нисэх боломжтой.
Терминалуудад юу байдаг вэ?
Манай хөгжүүлэгч Мөнх-Эрдэнэ хэлснээр хамгийн амттай McDonald's, усан сан, VIP өрөө бүхий рашаан сувилал зэрэг амралтын газар зэрэг олон зүйлс байдаг гэсэн шүү. 3-р терминалын ойролцоо та үнэгүй шүршүүрт орох боломжтой гэж байна лээ. Мөн маш хүчтэй агааржуулагчтай тул ямар ч халуунд сэрүүхэн мэдрэмжийг авах юм.
Хот руу шууд зугаалахаар явах нь дээр юм. Учир нь нисэх онгоцны буудлаас аяллын хөтөлбөр гардаггүй тул метро эсвэл таксигаар яваарай.
Массаж, кино театр, задгай цэцэрлэгт хүрээлэн, эрвээхэйн хүлэмж гээд энд бүх зүйл бий. Мөн төв архитектур нь металл бөмбөлгүүдээр хүрээлэгдсэн кинетик бороо бүрхэж буй мэт дизайнтай юм. Хэрвээ та Сингапурын нисэх онгоцны буудлаар дамжин өөр улс рүү нисэх гэж байгаа бол хот руу гаралгүйгээр нисэх онгоцны буудлаар аялахыг зөвлөж байна.
Гэхдээ танд илүү цаг байгаа бол Марина Бэй, Чайнатауныг үзчихэд гэмгүй шүү.
Шенгений гол төв болох Герман улсын Франкфурт хотын нисэх онгоцны буудал юм. Lufthansa авиа компани нь эндээс дэлхийн бараг бүх чиглэлд нислэг үйлдэж байна. Нисэх онгоцны буудал дотор нь онгоцнууд руу шууд харсан бар, лоунж болон олон тооны ресторанууд байдаг.
Франкфуртаас бусад нисэх онгоцны буудлуудад байхгүй зүйлийг хайж олж болно. Жишээлбэл, йогийн өрөөнүүд юм. Нисэх онгоцны буудал дээр хоёр нь байдаг, тэд бүгд үнэ төлбөргүй. Мөн кино театр, консол, лангуу бүхий чөлөөт талбайг чимээгүйхэн амрах хэсгүүдийг олноор цогцлоож өгчээ.
Мөн өмнө нь Франкфуртын нисэх онгоцны буудалд жинхэнэ казино байрладаг байсан гэж байгаа шүү.
Нийт сэтгэгдэл 0