Америкийн Нэгдсэн Улсын "Ногоон Карт" сугалааны бүртгэл албан ёсоор эхэллээ
Хуваалцах:
img

Ногоон картын сугалааг АНУ-ын Төрийн Департментаас явуулдаг бөгөөд 1995 оноос хойш өдгөө 28 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хөтөлбөр юм. Энэ нь бусад визийн хүсэлтүүдээс ялгаатай нь ямар нэгэн батлан даагч шаардлагагүй бөгөөд танаас санхүүгийн болон эд хөрөнгийн баталгаа, өндөр боловсрол шаардахгүйгээр цагаачлалын виз олгодгоороо онцгой хөтөлбөр юм.

Тэгвэл тавигдах шаардлага нь:

  • Бүрэн дунд буюу 12 жилийн боловсролтой эсхүл мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажилласан байх
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  • АНУ-д өмнө нь визийн хугацаа хэтрүүлж байгаагүй
  • - Ногоон картын сугалаанд хожсон хүн бүр цагаачлалын виз авдаггүй гэх яриа байдаг, энэ үнэн үү?

    Энэ нь тухайн хүний өөрийн хариуцлагаас хамаардаг. Сугалаанаас шалгарсан ч бүртгэлийн маягт болон цээж зургийнх нь шаардлага хангадаггүй, эргэх холбоо бага, хожсон эсэхээ ч мэдэлгүй өнгөрдөг, дараа дараагийн бичиг баримтын бүрдүүлэлт дутуугаас болж ногоон картаа алдах тохиолдол маш их гардаг.

    зураг

     

    - Ногоон карттай болно гэдэг нь шууд Америкийн иргэн болно гэсэн үг үү?

    АНУ-аас ногоон карт авснаар Монгол улсын иргэншлээсээ татгалзах шаардлагагүй. Энэ нь хугацаагүй байнгын оршин суух үнэмлэх л гээд ойлгоход хангалттай. Гэхдээ та өөрөө хүсвэл 5 жил амьдарсны дараа АНУ-ын иргэн болох хүсэлт гаргах эрхтэй.

    - Уг сугалаанд оролцож байсан гэр бүл дараа нь аяллын эсвэл сургалтын виз мэдүүлэхэд тэнцдэггүй гэдэг үнэн үү?

    Тийм зүйл огт байхгүй.

    - Жил бүр хэдэн гэр бүлд ногоон карт олгогддог вэ?

    Дэлхий даяар 55,000 гэр бүл азтан болдог. Энэ нь маш өндөр тоогоос гадна Монгол Улс шиг хүн амын тоо бага улс оронд том боломж юм.

    зураг

     

    - Бүртгэл хэзээ эхэлж хэзээ дуусах вэ? Мөн хонжворын хариу хэзээ гарах талаар мэдээлэл өгөөч? 

    2023.10.05-с 2023.11.08 хүртэл ердөө нэг сарын хугацаанд бүртгэл явагдана. 2024 оны 5 сард АНУ-аас хариу ирэхэд бид азтан болсон хүмүүстэйгээ холбоо тогтоож, дараа дараагийн шат буюу цагаачлалын визийн хүсэлт өгөх, ярилцлага товлох гэх мэт ажлуудаа дарааллын дагуу гүйцэтгэдэг.

    - Ногоон карттай байх нь ажлын виз, сургалтын визээр АНУ руу зорчихоос давуу тал нь юу байдаг вэ?

    зураг

     

    - Танай байгууллагын санал болгож буй 50$-т ямар үйлчилгээнүүд багтсан байгаа вэ? Гол үнэ цэн нь юундаа оршин байна вэ?

    Бид хүмүүст бага өртгөөр амьдралаа бүрэн өөрчлөх том боломжийг олгож байгаа. Азтан болчхоод дурдан өнгөрсөн шиг жижигхэн алдаануудаас болж амьдралаа өөрчлөх том боломжоо алдчихвал хэтэрхий харамсмаар шүү дээ. Энэ бүхнийг бүрэн цогцоор нь шийдэж өгч байгаадаа манай байгууллагын үнэ цэнэ оршин байдаг.

    Бид тус хөтөлбөрийн бүртгэл болон цаашлаад визийн бичиг баримт бүрдүүлэлт, элчингийн ярилцлагад бэлдэх, баталгаат орчуулга гэх мэт ногоон картаа хүлээн авах хүртэл бүх шатны процессод туслах цогц үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн АНУ-д очсоны дараа ч онгоцны буудлаас тосох, бичиг баримт орчуулга, хуулийн зөвлөгөө, амьдрах байртай холбож өгөх, ажилд зуучлах болон нислэгт нь хүртэл хөнгөлөлт үзүүлж өгдөг.

    Бид та бүхэнд дараах багцуудыг санал болгож байна.

    зураг

     

     

     

     

    Хэрэв та бидэнтэй холбогдохыг хүсвэл:

  • +976 7007-8484
  • www.facebook.com/GreenCardMongolia.mn
  • www.greencardmongolia.mn
  • info@greencardmongolia.mn
  • ЧД, 3-р хороо, Pearl tower, B блок, 802 тоот.
  • Та бүхэнд амжилт хүсье

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img