Токио-2020: Манай тамирчдын өнөөдрийн хуваарь
Хуваалцах:
Токио-2020 олимпын наадмын хоёр дахь өдөр буюу VII/24-нд манай тамирчид 6 төрөлд оролцоно. Хамгийн эхний тэмцээн Улаанбаатарын цагаар 07:30-д эхэлж, эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10метрийн дасгалд О.Есүгэн, 12:00 цагт Э.Даваахүү нар цэц сорино.
Жүдо 48 кг-д М.Уранцэцэг, 60 кг-д Д.Амартүвшин барилдана. Хэсгийн барилдаан 10:00 цагаас эхэлнэ. Ширээний теннис 08:30 цагт эхлэх бол сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эмэгтэйчүүд Итали, Америктай тоглоно. Харин байт харвааны холимог хосын төрөлд Б.Отгонболд, Б.Урантунгалаг нар өрсөлдөх хуваарьтай.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0