МИАТ ТӨХК SkyBreathe түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ
Хуваалцах:
img

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь агаарын хөлгийн түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр OpenAirline компанийн SkyBreathe – Түлш хэмнэлтийн хөтөлбөр-т нэгдэн орлоо.

МИАТ ТӨХК нь дэлхийд тэргүүлэгч Open Airlines компанийн Sky Breathe 360֯ хөтөлбөрт нэгдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөлгүйгээр агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг 5% хүртэлх хувиар бууруулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны зорилтуудын нэгээхэн хэсэг болох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах цогц арга хэмжээний төсөл хэрэгжүүлж эхэллээ

 Байгаль орчинд ээлтэй нислэгийн платформоор тэргүүлэгч SkyBreathe-г Air France, easyJet, DHL, Norwegian, IndiGo, flydubai, Atlas Air зэрэг дэлхийн 60 гаруй агаарын тээврийн компаниуд түлшний зардал болон нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

 Уг системийн тухай товчхон танилцуулбал: Хиймэл оюун ухаан, програм хангамжийн ухаалаг технологи массын өгөгдлийн алгоритм бүхий Sky breathe систем нь агаарын хөлгийн компьютер болон бусад мэдээллийн мянга мянган өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түлш хэмнэх боломжуудыг гаргаж ирдэг технологийн систем юм. Тус систем нь агаарын тээвэрлэгч компанийн Нисгэгч, инженер, агаарын хөлгийн диспатчер, мэдээлэл технологийн ажилтнууд болон санхүүгийн шинжээчдийн тусламжтайгаар  хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img