Маргааш буюу "Монгол бахархлын өдөр"-өөр 128 бөх барилдана
Хуваалцах:
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" тохиож байна.
Энэ өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа сайтай 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 13 цагаас болно.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Энэ дагуу маргааш бүх нийтээр амрах юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0