Япон улсад өөрөө явагч тэргэнцэр хэрэглээнд нэвтрүүлэхээр туршжээ
Хуваалцах:
Японы Хёго мужид эмнэлэг, түргэн тусламжийн ойролцоо тусламж нэн шаардлагатай хүмүүс эмнэлэг рүү очихдоо өөрөө явагч тэргэнцэр дээр сууж очих боломжтой төхөөрөмжийг туршсан байна. Нэг хүний суудалтай өөрөө явагч энэ тэргэнцэр нь Хёго мужийн Химэжи хотын эрүүл мэндийн төв болон төмөр замын буудал орчимд 1,2 км орчим радиуст ажиллах боломжтой.
Цагт 6 км хурдлах хүчин чадалтай. Урдаа явган хүн эсвэл саадтай таарвал автоматаар зогсоно. Баруун, зүүн тийшээ эргэх бол хэлж мэдэгдэнэ. Гэрлэн дохио, замын хөдөлгөөний дүрмээр явах бүрэн боломжтой гэж танилцуулсан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0