Засгийн газраас өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр анхаарч, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0