Улсын хоёрдугаар төв эмнэлэг 100 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмжтэй боллоо
Хуваалцах:
img

Улсын хоёрдугаар төв эмнэлэг эмнэл зүйн сургалтын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр тус эмнэлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах сургалтын үйл явцыг сайжруулахад зориулан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлзүйн сургалтын тоног төхөөрөмжийг хандивлахаа амласан юм.

Уг амлалтаа биелүүлж 100 мянган ам.долларын үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж, мульяаж зэрэг зүйлсийг илгээснийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ким Жун Гү өчигдөр гардуулав.

Тоног төхөөрөмжийг хүлээн авсан УХТЭ-ийн ерөнхий захирал Я.Амаржаргал “Манай эмнэлэг БНСУ-ын Койка олон улсын байгууллага болон Засгийн газрын байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монголын хүн амд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг хүүргэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад чиглэсэн олон ажлыг хамтран хийж хэрэгжүүлсэн бөгөөд биднийг тусалж дэмжиж байдаг БНСУ-ын хамтран ажиллагч байгууллагууд, Элчин сайд ноён Ким Жун Гүд баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img