M банк "Visa International" байгууллагын албан ёсны Үндсэн гишүүн банк (Principal Member) боллоо.
Ингэснээр бид олон улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хэрэглэгч нартаа хүргэх боломжтой болж байна.
М банк нь монголын анхны Необанк гэсэн тодотголтойгоор банк, санхүүгийн салбарт шинэчлэлтийг бий болгохыг зорин 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийж, Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй 12 дахь банк болсон юм.
Одоогоор бид иргэд болон байгууллагад зориулсан харилцах данс, шилжүүлэг, зээл, карт, хадгаламжийн бүтээгдэхүүнийг гаргасан.
Иргэдэд зориулсан бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг дижиталаар авах боломжтой болгосон бөгөөд байгууллагад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ч мөн адил дижитал болгохоор зорьж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0