Сэтгүүлч Д.Батзолбоо
Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдлаа.
Живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Тус нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоожээ. Монгол Улсын хувьд өмнө нь ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэх аж. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0