Улаанбаатар хотод корона вирусын 478 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Хуваалцах:
img

Сэтгүүлч Н.Золбаяр

   Эрүүл мэндийн яамнаас корона вирус буюу ковид-19-ийн цаг үеийн нөхцөл байдлыг мэдээллээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 478, орон нутагт 985 тохиолдол шинээр бүртгэгджээ. Харин зургаан хүн энэ вирусын нэн хүндрэлийн улмаас нас барж 2269 хүн эдгэрчээ. Хэвтэн эмчлүүлж буй 8764 хүний 1552 нь хүүхэд, 254 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн хяналтад 8824 иргэн эмчлүүлж буй юм.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img