Бритто карттай аялагч нараа урамшуулна
Хуваалцах:
img

Монголчууд бид өвлийн саруудад хамгийн ихээр гадаад улсаар аялдаг. Энэхүү аяллын урсгалд тааруулан ХХБ дэлхийн хаана ч, хэзээ ч ашиглаж болох Бритто карттай харилцагч нартаа зориулсан Britto Tour хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

Харилцагч Та гадаад улсаар явахдаа төлбөр тооцоогоо яаж шийддэг вэ? Зарим оронд жуулчид биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэй явах нь эрсдэл өндөртэй байдаг. Хамгийн найдвартай төлбөр тооцооны хэрэгсэл бол олон улсын карт. Тэр дундаа Бритто картууд таны гадаад аяллын хамгийн найдвартай төлбөрийн хэрэгсэл байх болно.

Britto Tour хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

  • ХХБ -тай хамтран ажилладаг дотоодын шилдэг аяллын компаниудаас хүссэн аяллаа сонгоно.
  • Хэрэв Та Бритто картгүй бол танд банкнаас Бритто карт бэлэглэнэ. Бэлэглэсэн картаа хүссэн дүнгээрээ цэнэглээд аялалдаа авч яваарай.
  • Харин Бритто карттай бол тэр картаа хүссэн дүнгээрээ цэнэглээд аялалдаа авч яваарай.
  • Гадаад улсад төлбөр тооцоо хийхдээ авч явсан Бритто картаа уншуулаарай.

Britto Tour хөтөлбөр ямар урамшуулалтай вэ?

  • Аяллын хугацаанд Бритто картаараа 1,500,000₮ -с дээш дүнгээр төлбөр тооцоо хийвэл үнийн дүнгээс хамаараад Бритто карттай хамтрагч олон олон газрын /MT, Yuna restaurant, Tous les jours зэрэг/ эрхийн бичгийг бэлэглэнэ.

Britto Tour -д ямар аяллын компаниуд байгаа вэ?

Britto Tour хөтөлбөр хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

Хөтөлбөр нь 2024.02.28 дуустал үргэлжилнэ. Сар бүр Бритто карттай аялагч нараа урамшуулна. Энэ удаад 2023.12 сард гадаадаар Бритто карттайгаа аялсан харилцагч нараа урамшууллаа. Хэрэв Та аялахаар төлөвлөж байгаа бол Britto Tour хөтөлбөртөө хамрагдаж урамшууллын эзэн болоорой.

Дахиад нэг давхар урамшуулал

Мөн гадаадад дурын пос дээр хийсэн гүйлгээ бүрдээ Happy Pay урамшууллын тохирлын эрх аваарай. Бид сар бүр азтай 1000 харилцагчаа 20,000₮ - 3,000,000₮ -р урамшуулж байгаа шүү.

Дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо хийхэд Бритто карт танд найдвартай тусална бас хамгаална.

Таныг гадаадад аялах хугацаанд хамгаалахын тулд:

  • 1 цагт 3 удаа 1 пос дээр картаа уншуулсан болон
  • 1000$ -с дээш дүнтэй эрсдэлтэй гүйлгээ картаар хийхэд банкнаас таныг картаа өөрөө ашиглаж байгаа эсэхийг заавал баталгаажуулдаг.
  • Баталгаажуулахдаа банканд бүртгэлтэй мэйл, утасны дугаар эсвэл бүртгэлтэй утасны дугаараа холбосон бусад сошиал сувгууд руу тань ханддаг. /Viber, WhatsApp, WeChat гэх мэт/ Тэгэхээр банканд идэвхтэй ашигладаг утасны дугаараа бүртгүүлэхийг харилцагч танд зөвлөж байна.

Карт баталгаажуулах явцад таны карт түр идэвхгүй болбол гадаадаас дараах арга хэмжээг аваарай.

  • ХХБ-ны Viber, WhatsApp, Wechat зэрэг суваг руу 99001977 дугаараар холбогдох
  • Callcenter@tdbm.mn мэйл хаягт хүсэлт явуулах
  • (976) 70161988 дугаарт шууд залгах

 

БРИТТО КАРТ ҮРГЭЛЖ ТАНД ХЭРЭГ БОЛНО

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img