Сүүлийн 24 цагт 1298 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Хуваалцах:
img

Сэтгүүлч Н.Золбаяр

   Сүүлийн 24 цагт ковид-19-ийн 1298 тохиолдол Монгол Улсад шинээр бүртгэгдлээ. Үүнээс орон нутагт 979, Улаанбаатар хотод 318 тохиолдол бүртгэгдсэн бол дөрвөн хүн нас баржээ. Дархлаажуулалтын хувьд вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 68.2 хувь буюу 2.218.058 хүн, хоёрдугаар тунд 62.2 хувь буюу 2.022.529 хүн тус тус хамрагдаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 9051 хүн эмчлүүлж буй бол гэрийн хяналтад 7962 хүн байна. Сүүлийн 24 цагт 1628 хүн эдгэрчээ. 

 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img