Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км замд их засвар хийнэ
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан. 

Тус төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.02.06/ болж  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  болон Дэлхийн банкны төлөөлөл оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үйл ажиллагааг нээж,

Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богинохон. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй.

Мөн төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай,  аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Дээрх төслийн хүрээнд нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршилд нийт 1205 урт метр төмөрбетон гүүрийг шинэчлэн сайжруулахыг зэрэгцээ, насжилт, ихтэй, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img