Сар шинийн баяраар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг. Улаанбаатар хотыг тойрсон цахим 6 төлбөр авах цэгээр буюу товчоодоор нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зориод байна.
Хот тойрсон Төлбөр авах цэг цахим болсноор товчоогоор нэвтрэх 1 тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна.
Иймд Шинийн 3,4-нд буюу 2024 оны 2 дугаар сарын 12,13-нд Нийслэл хотыг зорих авто машины эрчим нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч цахим товчоод дээр оочер дараалал үүсэхгүй тул Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нэн шаардлагагүй тохиолдолд эгнээ байраа солих, бусдын урдуур дайрах зэрэг үйлдэл гаргалгүй соёлтой боловсон зорчино уу гэж Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0