Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Илон Маскийн “Space X” компанид ажиллахаар болжэ
Хуваалцах:
img

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ SpaceX компанид ажиллахаар болсон талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ. Тодруулбал,

"2022 оны 6 сарын 22-нд анх SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell-тэй холбогдож Старлинкийг Монголд орж ирэх асуудлыг ярилцаж байлаа. Тухайн үедээ энэ асуудлыг Засгийн газрын хурлаар оруулсан.

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ.

Тухайн үедээ би өөрөө энэ компанид ажиллаж байна гэж төсөөлж байсангүй. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй Gwynne Shotwell, дэд ерөнхийлөгч Lauren Dreyer зэрэг мундаг лидер эмэгтэйчүүдтэй ажиллаж, тэднээс суралцах боломж олдож байгаад их баяртай байгаа.

Өнгөрсөн хугацаанд өөрт байгаа бололцоог ашиглан Элон Маскыг Монголын Засгийн Газар, Ерөнхий сайдтай онлайнаар уулзуулж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улс албан ёсоор Старлинкийн интернэттэй болж байна.

Хувьдаа би дэлхийн хаана ч, ямар ч ажил хийсэн миний зорилго бол Монгол залуучуудыг маш сайн боловсрол эзэмшихэд туслах, Монгол Улс дэлхийтэй эн зэрэгцэж хөгжихөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах байсаар байх болно. Тийм ч учраас төрд ажиллаж байхдаа И-Монголиа төслийг хэрэгжүүлэхийн хажуугаар анх Amazon, Google Education, Microsoft, Alibaba зэрэг компаниудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэх гүүрийг тавьсан нь эхнээсээ хэрэгжиж эхэлжээ.

Удахгүй Код бичих хөтөлбөрөө бас зарлана.

Цаашдаа улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулсаар байх болно" гэжээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img