“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр (2024.06.06) ашиглалтад хүлээн авлаа.
Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм.
Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ёслолын үеэр хэлсэн үгэндээ, тус бүтээн байгуулалт нь зүүн бүсийн хөгжил, ялангуяа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0