Солонгос дахь Афганистанчууд гэр бүлээ аврахыг гуйж оргонол хүсч байна
Хуваалцах:
img

Солонгос дахь Афганистанчууд, Солонгостой хамран ажиллаж байгаагийнх нь төлөө Талибанчуудын гарт амь үрэгдэх аюулд өртөж буй Афганистанд амьдарч байгаа гэр бүлийнхнийхээ амийг аврахыг хүсч Солонгосын Засгийн газар болон ард түмнээс тусламж хүсч байна.

Өнөөдөр буюу 23-ны өдөр Гадаад хэргийн яамны өмнө 30 орчим Афганистан иргэд цуглаж, Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа Афганистан иргэдийн гэр бүлийг татан авчирч, туслахыг чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлж байна.

Тэд хэлэхдээ, “Бид бол Америкийн цэргийн баазыг барьж байсан Солонгосын компаний ажилчид, Солонгосын ТББ-тай хамтран ажиллаж буй иргэд бөгөөд Талибанчуудад мөрдөгдөн, хавчигдаж буй Хазара хүмүүс юм. Солонгос улсын Засгийн газрын аврагчдийн жагсаалтанд бидний гэр бүл байхгүй байгаад  маш их гайхаж байна. Бүх улс орон өөрийн нутагт амьдарч, хамтран ажиллаж байгаа Афганистан иргэдийг аврахын тул онгоц нисгэж, бүхий л чадлаараа хичээж байгаатай адил Солонгосын Засгийн газар ч мөн адил бидэнд туслаасай гэж хүсч байна. Цаашид буцаад очих эх оронгүй болсон бидний оргонол хүсэх өргөдлийг нааштай шийдэж өгвөл Солонгос улсад бид сайн түншлэл, сайхан нийгмийг бүтээж хариу барих болно хэмээн амлаж байна ” гэжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img