С.Зоригийн хөшөөний баруун хөлийг төмөр сандалтай гинжилсэн иргэнийг олсон
Хуваалцах:
img

Энэ оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай  гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, энэ оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img